ВИДЕО: Ливаны "Хезболла" бүлэглэлийн гишүүдийн хэрэглэж байсан мянга гаруй пейжерүүд дэлбэрчээ

ВИДЕО: Ливаны "Хезболла" бүлэглэлийн гишүүдийн хэрэглэж байсан мянга гаруй пейжерүүд дэлбэрчээ

Ливан улсад "Хезболла" бүлэглэлийн гишүүдийн хоорондоо харилцахын тулд ашигладаг байсан пейжерүүд бөөнөөрөө дэлбэрсэн хэрэг өчигдөр /2024.09.17/ гарсан байна. Үүний улмаас мянга гаруй хохирогч Бейрут болон бусад хотуудын эмнэлгүүдэд хүргэгдсэний дотор Ираны элчин сайд ч байгаа аж. Улмаар тус пейжерүүдийн дэлбэрэлтэд нэг охин, хоёр "Хезболла" бүлэглэлийн дэмжигч амь үрэгдсэн байна. 

Ливаны аюулгүй байдлын албаныхны таамаглаж байгаагаар, "Израилийн арми пейжерүүдийг хакердаж, төхөөрөмжүүдийг хэт халсны улмаас литийн батерейг синхроноор дэлбэлсэн" гэж үзэж байгаа аж. Мөн "Хезболла" бүлэглэл энэхүү дэлбэрэлтүүдийн хариуцлагчаар Израилийг нэрлэсэн байна. Харин Израилийн эрх баригчид энэ талаар хараахан тайлбар хийгээгүй байгаа аж. 

Эх сурвалж: BBC

ВИДЕО: