Франц улсаас Монгол Улсад суух элчин сайдаар ажиллаж байсан Себастиен Сүрүн албан ажлаа дуусгаад Украинд суух тус улсаас суух элчин сайдын яамны Элчин зөвлөхийн албан тушаалыг хаших болсон байна.
Тодруулбал, Элчин сайд асан Себастиен Сүрүн өнгөрөгч наймдугаар сарын 30 /2024.08.30/-ны өдөр Х сүлжээнд "Би өнөөдөр Украин дахь ФЭСЯамны Тэргүүний орлогч буюу Элчин зөвлөхийн үүрэгт ажлаа эхлүүлсэн гэдгээ хүндэт монгол анд нөхөд та нартаа дуулгая. Украины ард түмэнд эрх чөлөө, бие даасан бдал, ардчиллаа батлан хамгаалахад нь тусалж дэмжихийн төлөө ажиллах учир би уг томилолтоороо маш их бахархаж байгаа. Би цаашдаа тэр бүр монголоор жиргэхгүй ч Киевт монгол Цагаан сарын уламжлалыг хадгална. Дулааны станцууд оросын пуужингуудын халдлагад өртөж сүйрсэн учир тун хүйтэн өвлийг өнгөрүүлэх төлөвтэй байна хэмээн жиргэжээ.
Би өнөөдөр Украин дахь @FranceenUkraine ФЭСЯамны Тэргүүний орлогч буюу Элчин зөвлөхийн үүрэгт ажлаа эхлүүлсэн гэдгээ хүндэт монгол анд нөхөд та нартаа дуулгая. Украины ард түмэнд эрх чөлөө, бие даасан бдал, ардчиллаа батлан хамгаалахад нь тусалж дэмжихийн төлөө ажиллах учир би уг… pic.twitter.com/FwjFX0gVim
— Sebastien_Surun (@SebastienSurun) August 30, 2024