Паралимпын наадамд долдугаар байр эзэлсэн Х.Номуунд "Орчлон" сургууль 100 хувийн тэтгэлэг олгожээ

Паралимпын наадамд долдугаар байр эзэлсэн Х.Номуунд "Орчлон" сургууль 100 хувийн тэтгэлэг олгожээ

"Парис 2024" паралимпын наамдын усан сэлэлтийн төрөлд амжилттай оролцож, долдугаар байр эзэлсэн Х.Номууныг өнгөрсөн долоо хоногт Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Алтангадас одонгоор шагнасан. 

Тэгвэл "Орчлон" олон улсын ерөнхий боловсролын сургуулийн 12д ангийн сурагч, төрийн дээд шагнал "Алтан гадас" одонт Х.Номууныг тус сургуулийн үүсгэн байгуулагч, ерөнхий захирал, МУГБ Д.Батмөнх хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүлжээ. Мөн түүний гаргасан онцгой, түүхэн амжилт, тууштай зүтгэлийг нь урамшуулж сургалтын 100% тэтгэлэг олгохоор шийдвэрлэсэн байна.