10 хоногийн өмнө Онон голын усанд живсэн бага насны хүүхдийг эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байгааг онцгой байдлын байгууллагаас мэдээлэв. Тодруулбал, Хэнтий аймгийн Биндэр сумын Онон баг "Онон голын баруун салаа” гэдэг газар бага насны хүүхэд "Онон" голын усанд тоглож байгаад живсэн тухай дуудлагыг 08.26-ны өдрийн 16:00 цагт онцгой байдлын байгууллагад ирүүлсэн байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид “Хар усан тохой” гэдэг газраас эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байгаа юм.