LIVE: Төрийн ордонд ажилладаг 1400 алба хаагчийг тээвэрлэх 10 автобусыг байрлуулав

LIVE: Төрийн ордонд ажилладаг 1400 алба хаагчийг тээвэрлэх 10 автобусыг байрлуулав

Нийслэлийн нийтийн тээвэрт явж байгаа төр, хувийн хэвшлийн тээвэрт явж байгаа автобусыг жолоочтой аутсорсинг байдлаар УИХ-ын Тамгын газар, ЗГХЭГ-т өгч байгаа талаар Хотын дарга Х.Нямбаатар мэдэгдсэн.

Тэгвэл 10 автобусыг Төрийн ордны хашаанд авчирчээ. Хотын дарга Х.Нямбаатар "Саарал ордонд байдаг, ажилладаг 1400 албан хаагчид бүгдээрээ хотын дөрвөн зүгээс автобусаар ирэх боломжоор хангана. Цалин дээр нь тавигддаг унааны мөнгийг нь Нийслэлийн нийтийн тээвэр татаж аваад хувийн хэвшлийн аж, ахуйн нэгжүүдэд явсан цаг км-ээр нь олгоно. Түгжрэлийг бууруулах оролцоот ажлаа Төрийн ордноос эхэлье гэж уриалж байна" гэлээ. 

ВИДЕО: 

 




Өнөөдөр бич өдөр

5 цагийн өмнө