“Парис-2024” зуны XVII паралимпын наадам нийт таван тивийн 168 орны 4400 гаруй тамирчин спортын 22 төрөлд 549 багц медалийн төлөө өрсөлдөж байна. Харин манай улсаас түүхэндээ хамгийн олон буюу зургаан спортын төрөлд 12 тамирчин оролцож байна.
Тэгвэл ОУХМ Уламбаярын Сүрэнжав наймдугаар сарын 30-ны өдөр паралимпын наадмаас алтан медаль хүртэж, Паралимпын аварга болсон. Мөн МУГТ Г.Болор-Эрдэнэ паралимпаас мөнгөн медаль хүртсэн юм. Улмаар Монголын таеквондогийн холбооноос наймдугаар сарын 30-ны өдрийг "Монголын таеквондогийн өдөр" болгон зарлалаа.