Бусдад давуу байдал бий болгож, улсад тэрбум шахам төгрөгийн хохирол учруулсан Зам тээврийн яамны газрын дарга асан Б.Жаргалд холбогдох хэргийг АТГ-аас шалгаж дуусаад хэргийг прокурорт хүргүүлсэн байна.
Зам тээврийн яамны газрын дарга асан Б.Жаргал нь “Тээврийн хэрэгслийн бүртгэл хяналтын нэгдсэн системийн тоног төхөөрөмжийн угсралт суурилуулалт, туршилт тохируулгын ажил”-ын тендерт шалгарсан Болгар улсын “КОНТРАКС ЕАД” компанийн ирүүлсэн үнийн дүн дээр үнэ нэмж мөнгө завшсан хэрэгт холбогдсон байна. Улмаар түүнийг бусдад давуу байдал бий болгож, улсад 995.8 сая төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт буруутган АТГ-аас мөрдөн шалгаж, шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлжээ.