Монгол Улсын дотоод аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж болзошгүй хортой мэдээллийг түгээсэн гэх хэргийг шалгаж дуусчээ

Монгол Улсын дотоод аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж болзошгүй хортой мэдээллийг түгээсэн гэх хэргийг шалгаж дуусчээ

Монгол Улсын дотоод аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж болзошгүй хортой мэдээллийг түгээсэн гэх хэрэгт холбогдсон иргэн С-д холбогдох хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж дуусаад, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна. 

Тодруулбал, иргэн С нь Кибер орчинд 2021-2024 онуудад улс төрд сөрөг “PR” хийх чиглэлээр нэр бүхий фэйсбүүк хуудас болон бусад сошиал хаягуудыг ашиглан бусдын нэр, алдар хүндэд халдаж, илтэд худал мэдээлэл тараах, заналхийлэх, Монгол Улсын дотоод аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж болзошгүй хортой мэдээллийг түгээсэн гэх хэрэгт холбогдсон байна. 

Улмаар иргэн С-ийн үйлдэлд Монгол улсын Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулж, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай энэ оны наймдугаар сарын 26-ны өдөр прокурорын байгууллагад шилжүүлжээ.