Нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүл Ерөнхийлөгч У.Хүрэлсүлийн байр суурийг дэмжиж буйгаа цахим хуудсаараа дамжуулан илэрхийллээ.
Тэрбээр "Ардчилал бол иргэдийнхээ эрх, эрх чөлөөг ялгаварлан гадуурхалт, дур зоргын халдлагаас хамгаалахын зэрэгцээ улсын бүрэн бүтэн байдлыг “нүдний цөцгий” мэт үзэн хадгалахдаа хариуцлагатай хатуу байж чаддаг “чанга гар” шүү гэдгийг Хүрэлсүх тун тодорхой илэрхийллээ. Улсынхаа хууль дүрмийг зөрчиж дур зоргоороо авирласан Казах иргэддээ ч иргэнийх нь хувьд хуулийн хариуцлага тооцох, харин үүнийг угсаа үндэстний хагарал болгох гэсэн даварсан төрийн зүтгэлтэн хийгээд иргэндээ ч хуулийн хариуцлага ноогдуулах “Чанга гар” бол Ардчилал юм.Иргэнийхээ эрх чөлөөг хамгаалан бататгах атлаа, улсаа хаос самуурал руу алдахгүй байх бяртай ардчилсан төрийн тэргүүн Хүрэлсүх мөнөөс мөн" хэмээжээ.