Өсвөр насны байж болзошгүй хүүхдүүд тоглолтын үеэр нэгнийхээ биед халдаж буй бичлэг өнгөрсөн амралтын өдөр цахим орчинд цацагдаж, олны дургүйцлийг төрүүлээд байгаа.
Тэгвэл тус хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлсэн байна. Тодруулбал, "Triple X Music Festival 2024" хөгжмийн наадам наймдугаар сарын 31-ний өдөр буюу өнгөрсөн амралтын өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд болсон байна. Тухайн тоглолтын үеэр өсвөр насны хүүхдүүд нэгнийхээ биед халдсан байжээ. Энэ талаарх мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсний дагуу шалгалтын ажиллагааг эхлүүлээд байгаа аж.
Ж.Цэцэгсүрэн