Ангидаа 44-өөс дээш хүүхэдтэй 1, 2 дугаар ангид туслах багш ажиллуулна гэж мэдэгдлээ

Ангидаа 44-өөс дээш хүүхэдтэй 1, 2 дугаар ангид туслах багш ажиллуулна гэж мэдэгдлээ

Хүүхэд бүрийг тэгш хамруулан сургах, багшийн ачааллыг багасгах үүднээс есдүгээр сарын 1-нээс эхлэн ангидаа 44-өөс дээш сурагчтай 1, 2 дугаар ангид туслах багш ажиллана гэдгийг БШУЯ-наас мэдэгдлээ. Учир нь Багшийн хөгжлийг дэмжих тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4-т “Ерөнхий боловсролын сургуулийн 44-өөс дээш хүүхэдтэй нэг, хоёрдугаар анги нь туслах багштай байж болно” хэмээн заасан байдаг ажээ.