УИХ-ын 2026 оны ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр буюу есдүгээр сарын 7-ны 10:00 цагт “Их хуралдай” танхимд эхэлнэ.
Ээлжит бус чуулганыг есдүгээр сарын 7-14-ний өдрүүдэд хуралдуулахаар товлосон бөгөөд өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар чуулганы нээлтийг хийж, төсөвтэй холбоотой хуулийн төслүүдийг хэлэлцэхээр төлөвлөжээ. Тодруулбал, 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөлөлд өөрчлөлт оруулах тухай, мөн 2026 оны төсөв, Үндэсний баялгийн сан, Нийгмийн даатгалын сан, Эрүүл мэндийн даатгалын сангийн төсөвт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх юм. Нээлтийн дараа дээрх төсвийн асуудлуудыг 14:00 цагаас хэлэлцэхээр хуралдааны товт тусгажээ.