Ботсваны хойд хэсэгт орших Карове уурхайгаас 2492 карат буюу бараг 500 грамм алмаз олдсон нь урьд өмнө олборлосон хамгийн том алмазуудын нэг гэж Канадын уул уурхайн компани Лукара Даймонд тодорхойлоод байна. Учир нь хамгийн том алмаз бол 1905 онд Өмнөд Африкт олборлосон Куллинан бөгөөд түүний жин 3106 карат буюу 621 грамм байсан юм.
Тэгвэл Карове уурхайгаас олдсон хүн төрөлхтний түүхэн дэх хоёр дахь том алмаз гэгдэж буй тус эрдэнэсийг Ботсвана улсын Ерөнхийлөгч Моквеци Масисид үзүүлсэн талаар олон улсын хэвлэлүүд мэдээлж байна. Харин 2492 карат буюу 498.4 граммтай тус алмазаар юу хийх нь одоогоор тодорхойгүй байгаа аж. Сонирхуулахад Өмнөд Африкт олборлосон дэлхийн хамгийн том алмаз болох "Куллинан" хоёр хуваагдсан ба хамгийн том хэсэг болох 530.2 карат нь Британийн цамхагт хадгалагдаж байгаа бол үлдсэн хэсэг нь VII Эдвард хааны очирт таягыг чимдэг байна.
Эх сурвалж: BBC
ВИДЕО: Ботсваны уурхайгаас олдсон дэлхийд хоёрт орох том алмазаар юу хийх нь тодорхойгүй байна pic.twitter.com/9BmMhg7kIb
— iSee.mn (@iSee_MN) August 25, 2024