Өнгөрөгч амралтын өдөр Японы нисэх онгоцны буудлын ойролцоох дэлгүүрээс хайч алга болсны улмаас 36 нислэг цуцлагдаж, 201 нислэг хойшлогджээ.
Тодруулбал, бямба гараг /2024.08.17/-ийн өглөө Японы Хоккайдогийн "Шинэ Читос" нисэх онгоцны буудлын дотоодын терминалын аюулгүй байдлын шалгалтыг хоёр цаг орчим түр зогсоож, олон зуун аялагчдыг түр саатуулжээ. Учир нь зорчигчдын танхимд байсан хүмүүсийн аюулгүй байдлын шалгалтыг дахин хийхээс өөр аргагүй болсон тул ийнхүү асар их түгжрэл, дараалал үүссэн байна. Эрх баригчид алга болсон хайчийг олох гэж оролдсон ч маргааш нь алга болсон хайч өөр нэг дэлгүүрээс олдсон талаар BBC агентлаг мэдээлжээ.
Эх сурвалж: BBC