Хятадад төөрсөн 8 настай охин бэлэн мөнгөний АТМ-ын яаралтай тусламжийн товчлуурыг ашиглан тусламж гуйснаар гэртээ харьжээ

Хятадад төөрсөн 8 настай охин бэлэн мөнгөний АТМ-ын яаралтай тусламжийн товчлуурыг ашиглан тусламж гуйснаар гэртээ харьжээ

Хятадад 8 настай охин бүжгийн хичээлээ тараад буцах замдаа төөрч, бэлэн мөнгөний АТМ-ын яаралтай тусламжийн товчлуурыг ашиглан тусламж гуйсан талаар "Global Times" мэдээлжээ. Тодруулбал, охин өвөөгөө дагуулан гэртээ харьж явсан боловч ганцаараа үлдэж төөрсөн байна. Ингээд яаралтай үед бэлэн мөнгөний АТМ-ийн улаан товчлуурыг ашигла гэсэн ээжийн зөвлөгөөг санаж, банкны ажилтантай холбогдож, улмаар цагдаа дуудаж, дараа нь хүүхдийг гэрт нь хүргэж өгчээ.

Эх сурвалж: Global Times