ВИДЕО: Украины тал Оросын цэргүүдийн хангамжийг хангахад ашиглаж байсан гол гүүрийг устгажээ

ВИДЕО: Украины тал Оросын цэргүүдийн хангамжийг хангахад ашиглаж байсан гол гүүрийг устгажээ

Украины арми Оросын Курск муж руу довтолгоогоо үргэлжлүүлсээр байгаа бөгөөд "Сейм" гол дээрх стратегийн чухал гүүрийг устгажээ. Тус гүүрийг ОХУ-ын цэргүүдийн хангамжийг хангахад ашигладаг байжээ. Харин гүүр нурсны улмаас одоо Глушковский дүүргийн 30 орчим суурингийн иргэдийг зөвхөн усаар нүүлгэн шилжүүлэх боломжтой болоод байгаа аж. 

Украины Ерөнхийлөгч В.Зеленский Украины цэргүүд Курскт байр сууриа бэхжүүлж байна гэж хэлээд "эзлэгдсэн газар нутгийг солилцооны сан" гэж нэрлэсэн нь ОХУ-ын эзлээд буй Украины бүс нутгуудаар сольж болно гэсэн үг хэмээн хэвлэлүүд тайлбарласан байна. Украины гэнэтийн оросын хилийг дамнасан ажиллагааны үр дүнд 120 мянган гаруй хүн аюулгүй газар руу дүрвээд байгаа аж. Харин Украин арми газар нутгийнхаа ялалтыг зарлаж байхад Киев Оросыг эзлэхийг хүсэхгүй байгаагаа удаа дараа мэдэгдсээр ирсэн. Тодруулбал, Украины ерөнхийлөгч Зеленскийн туслах өчигдөр /2024.08.16/ хийсэн мэдэгдлийнхээ үеэр “Украин Оросын нутаг дэвсгэрийг эзлэх сонирхолгүй байна” гэж мэдэгджээ.

Эх сурвалж: BBC