ҮСХ Монгол Улсын нийгэм, эдийн засгийн энэ оны эхний 7 сарын үзүүлэлтийг өнөөдөр мэдээлж танилцуулав. Үүгээр өрхийн нийгэм, эдийн засгийн судалгааны 2024 оны II улирлын дүнгээр өрхийн сарын дундаж орлого, оны үнээр 2.5 төгрөг болоод байна.
Өмнөх оны мөн үетэй харьцуулахад өрхийн сарын дундаж орлого 24 хувиар буюу 485.7 мянган төгрөгөөр, өмнөх улирлаас 3.5 хувиар буюу 86.0 мянган төгрөгөөр нэмэгджээ. Үнийн нөлөөллийг арилган тооцвол, 2020 оны үнээр илэрхийлсэн нэг өрхийн сарын дундаж бодит орлого 1.7 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 255.3 мянган төгрөгөөр буюу 17.3 хувиар, өмнөх улирлаас 22.6 мянган төгрөгөөр буюу 1.3 хувиар нэмэгдэв.
Бодит орлогын хэмжээ өмнөх оны мөн үеэс 17.3 хувиар нэмэгэхэд цалин хөлсний бодит орлого 218.3 мянган төгрөгөөр буюу 31.2 хувиар нэмэгдсэн нь голлон нөлөөлсөн талаар ҮСХ-ны Мөнгө, санхүү, үйлчилгээний статистикийн хэлтсийн дарга Л.Энхбаатар мэдээллээ.