Есдүгээр сарын 02-нд хичээл, сургалтын үйл ажиллагааг шууд эхлүүлэхээр тогтлоо

Есдүгээр сарын 02-нд хичээл, сургалтын үйл ажиллагааг шууд эхлүүлэхээр тогтлоо

2024-2025 оны хичээлийн жил эхлэх гэж буйтай холбоотойгоор Боловсролын сайд П.Наранбаяр өнөөдөр /2024.08.15/ дараах сэдвүүдээр мэдээлэл өглөө. 

Тодруулбал, энэ жилийн хичээлийн шинэ жилийн нээлтийг “нүсэр бус төсөр”хэлбэрт шилжүүлж ирэх есдүгээр сар 1 /2024.09.01/-ний ням гарагт сургуулийн өмнөх боловсрол болон 1 дүгээр анги, 6 дугаар ангийн сурагчид, эцэг, эхчүүд цэцэрлэг, сургуулийн орчинтой танилцах, нээлттэй өдөрлөг байдлаар эхлүүлж, харин есдүгээр сарын 02 /2024.09.02/-ны даваа гарагаас хичээл, сургалтын үйл ажиллагааг шууд эхлүүлэх аж. Мөн мэргэжлийн, техникийн болон дээд боловсролын сургалтын байгууллага 2024.09.02-ны даваа гарагт нээлтийн үйл ажиллагааг, орон нутгийн бодлого, чиглэлтэй уялдуулж сургалтын үйл ажиллагааг эхлүүлэх аж.