Энэтхэг рүү дүрвэн гарсан Бангладешийн ерөнхий сайд асан Шейх Хасинаг хүн амины хэргээр шалгаж эхэлжээ

Энэтхэг рүү дүрвэн гарсан Бангладешийн ерөнхий сайд асан Шейх Хасинаг хүн амины хэргээр шалгаж эхэлжээ

Бангладешийн ерөнхий сайд асан Шейх Хасинаг эмх замбараагүй байдлын үеэр хүний амь насыг хөнөөсөн хэргээр шалгаж, мөрдөн шалгах ажиллагааг явуулж эхэлсэн байна. Тодруулбал, Бангладешийн нийслэл Дака хотод хэдэн долоо хоног үргэлжилсэн эмх замбараагүй байдлын үеэр 400 гаруй хүн амь үрэгдсэн ба тэдний олонх нь цагдаа нарт буудуулж амиа алдсан аж. Иймд тус хэрэгтэй холбогдуулж цагдаагийн зургаан алба тушаалтныг баривчилжээ. Харин албан тушаалаасаа огцорч, хөрш Энэтхэг рүү дүрвэн гарсан Шейх Хасина, "өөрийг нь огцроход хүргэсэн эсэргүүцлийн жагсаалыг шалгах"-ыг уриалсан байна. 

Эх сурвалж: BBC