Үндэсний хэмжээний тэргүүлэгч Хаан банкнаас нийгмийн хариуцлагын хүрээнд болон дараагийн ажиллах хүчээ бэлтгэх бодлогын хүрээнд цалинтай дадлагажих хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсээр ирсэн билээ.
2024 оны хөтөлбөрт мэдээлэл, технологийн салбарын 600 орчим оюутан ажиллах хүсэлтээ ирүүлснээс урьдчилсан сонгон шалгаруулалтад тэнцсэн 39 оюутныг гурван сарын цалинтай дадлагын ажилд хамруулсан байна. Хөтөлбөрт оролцогчдоос есөн оюутан банкиндаа үлдэж цаашид ажиллахаар болжээ. Хаан банкны энэхүү цалинтай хөтөлбөр ирэх жил ч мөн үргэлжлэх юм.
ВИДЕО: Хаан банкны гурван сарын хугацаатай цалинтай дадлагажих хөтөлбөр амжилттай хэрэгжлээ https://t.co/7bFi424tjQ pic.twitter.com/UnWyVTCdKd
— iSee.mn (@iSee_MN) August 14, 2024