Нийслэлийн МАН энэ сарын 26-ны орчимд хуралдаж НИТХ-ын сонгуульд нэр дэвшигчдийг тодруулна

Нийслэлийн МАН энэ сарын 26-ны орчимд хуралдаж НИТХ-ын сонгуульд нэр дэвшигчдийг тодруулна

Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2024 оны ээлжит сонгууль аравдугаар сарын 11-ний өдөр болно. Тэгвэл МАН энэ сарын 26-ны орчим хуралдаж, нэр дэвшигчдийг тодруулах аж. Улс төрийн намууд аймаг, нийслэл, сум, дүүргийн  сонгуульд нэр дэвших шийдвэрээ гаргасан бөгөөд энэ сардаа багтан хэнийг, хаана нэр дэвшүүлэхээ тодорхой болгох аж. 

Өнгөрөгч зургадугаар сарын 28-ны өдөр болсон УИХ-ын ээлжит сонгуулиар МАН-68, АН-42, ХҮН нам-8, Үндэсний эвсэл-4, ИЗНН-4 суудал авсан. Харин орон нутгийн сонгуульд нийслэлийн МАН-ыг Хотын дарга Х.Нямбаатар, Ардчилсан намын Т.Батцогт, ХҮН намыг Э.Золзаяа нар удирдаж оролцох нь.