ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин 2024 онд Монгол Улсад айлчлал хийж магадгүй гэж мэдээлжээ

ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин 2024 онд Монгол Улсад айлчлал хийж магадгүй гэж мэдээлжээ

ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин 2024 онд Монгол Улсад айлчлал хийж магадгүй талаар rbc.ru сайт өнгөрөгч долдугаар сарын 04 /2024.07.04/-ны өдөр мэдээлжээ. Тодруулбал тус мэдээлэлд, "ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин 2024 онд Монгол Улс болон нийслэл Улаанбаатарт айлчилж магадгүй гэж Төрийн тэргүүний хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков РИА Новости агентлагт мэдээлэв. 

Кремлын хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков "Энэ жил боломжтой. Тохиролцсон цагтаа айлчлал хийнэ гэдгийг тодотгов" гэжээ. 

Мөн тус мэдээлэлд, "В.Путин хамгийн сүүлд 2019 оны есдүгээр сард Монголд албан ёсны айлчлал хийсэн. Халхын голын тулалдаанд Зөвлөлт, Монголын цэргийн ялалтын 80 жилийн ойд зориулсан баярын арга хэмжээнд оролцсон. Мөн ОХУ-ын Ерөнхийлөгч тухайн үед төрийн тэргүүн байсан Халтмагийн Баттулгатай хэлэлцээ хийсэн" гэжээ. Мэдээллийн эх сурвалжийг ЭНД ДАРЖ үзнэ үү. 

Сонирхуулахад, 2019 оны есдүгээр сарын 03 /2019.09.03/-ны өдөр ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин Ерөнхийлөгч асан Х.Баттулгын урилгаар манай улсад айлчлал хийж байв. Тэгвэл зарим албан бус эх сурвалжууд, "В.Путин ирэх есдүгээр сарын 03-ны өдөр манай улсад ирж магадгүй" хэмээн таамаглаж байна.