Монгол Улс Хятадын Ляонин мужтай харилцснаар далайн эргийн бусад боомтоор гарц нээгдэж буйг онцолжээ

Монгол Улс Хятадын Ляонин мужтай харилцснаар далайн эргийн бусад боомтоор гарц нээгдэж буйг онцолжээ

Монгол Улс-БНХАУ-ын Ляонин муж хоорондын худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын бизнес уулзалт өнөөдөр /2024.08.13/ “Кемпински” зочид буудалд боллоо. 

Монгол-Хятадын найрамдлын нийгэмлэгээс зохион байгуулж, Монгол Улс дахь БНХАУ-ын ЭСЯ-наас дэмжсэн тус уулзалтаар Шэньян, Аньшань, Жиньжөү хотын удирдлага Хятад улсын зүүн хойд бүс нутгийн бизнес, эдийн засгийн орчны талаар танилцуулсан байна.  Энэ үеэр БНХАУ-ын Тяньжин боомттой холбогдож, зөвхөн тус боомтоор импорт, экспортын ачаа тээврээ хийдэг Монгол Улс Ляонин мужтай холбогдож харилцснаар БНХАУ-ын эх газрын болон далайн эргийн бусад боомтоор гарц нээгдэж буйг онцолсон байна. 




Өнөөдөр бар өдөр

7 цагийн өмнө