Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор "Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт"-ыг Улаанбаатарт зохион байгуулна

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор "Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт"-ыг Улаанбаатарт зохион байгуулна

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор "Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт"-ыг ирэх долоо хоногт Улаанбаатарт зохион байгуулах гэж байна.

Өнгөрсөн онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцох үеэрээ "Аливаа улс үндэстний эв найрамдалхөгжил цэцэглэлтгэр бүлийн сайн сайхан бүхэнд эмэгтэйчүүдийн үүрэгоролцоо онцгой чухал байдгийнадил хүн төрөлхтний аюулгүй байдалхөгжил дэвшилд эмэгтэйчүүдэмэгтэй удирдагчдын үүрэг оролцоо асар чухал юм. Монгол Улс Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалтыг эх орондоо амжилттай зохион байгуулсан бөгөөд хүн төрөлхтний өмнө болон олон улсын харилцаанд тулгамдаж буй дэлхий нийтийн энх тайван, аюулгүй байдал, уур амьсгалын өөрчлөлт, хүнсний аюулгүй байдал зэрэг асуудлын шийдлийг нухацтай хэлэлцэж, Улаанбаатарын тунхаглал хэмээх төгсгөлийн баримт бичгийг баталсан. Бид энэхүү амжилтаа ахиулж, 2024 онд Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт”-ыг Монгол Улсад зохион байгуулах саналыг дэвшүүлэн ажиллаж байна" гэж байсан юм. Үүнээс хойш Ерөнхийлөгчийн тамгын газар, Гадаад харилцааны яам болон холбогдох бүхий л байгууллагууд цуг чуулга уулзалтын бэлтгэлийг хангаж ажилласан.  Уулзалтад дэлхийн улс орнуудын төлөөлөл болох эмэгтэйчүүд оролцох юм.