Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Атул Малхари Готсурвег энэ сарын 12-нд хүлээн авч уулзав.
Уулзалтын эхэнд, Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Энэтхэг Улс тунхагласны 78 жилийн ойн мэндийг дэвшүүлээд, тус улстай хөгжүүлж буй “Стратегийн түншлэл”-ийн харилцаа бүх салбарт гүнзгийрэн хөгжиж байгаад баяртай байгаагаа илэрхийлэв. Мөн тэрбээр Монгол, Энэтхэгийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, улс төрийн харилцан итгэлцэл, ойлголцлыг бэхжүүлэхэд хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэж ирснийг онцлов.
Элчин сайд Атул Малхари Готсурве Улсын Их Хурлын даргаар сонгогдсонд нь баяр хүргээд эдийн засаг, уул уурхай, соёл, боловсрол, шинжлэх ухаан, хүмүүнлэг зэрэг салбарт хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв. Түүнчлэн БНЭУ-ын хөнгөлөлттэй зээлээр баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтад анхаарлаа хандуулан ажиллаж байгаагаа тэмдэглээд, ирэх 2025 онд болох Монгол Улс, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 70 жилийн ойн хүрээнд Мэдээлэл технологийн сургалтын төв, Монгол-Энэтхэгийн хамтарсан найрамдлын сургуулийг ашиглалтад оруулах гэж буй талаар онцлов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.