Хамтарсан Засгийн газрын ороод буй МАН, АН, ХҮН намын дарга нар "Хурдтай хөгжлийн зориг" гэх хамтарсан гэрээнд гарын үсэг зурах арга хэмжээ өнөөдөр /2024.08.12/ боллоо.
ШУУД:
Тодруулбал, тус гэрээнд намуудын сонгуулийн мөрийн хөтөлбөрт нийтлэг туссан зүйлсийг тусгасан байна. Тодруулбал, МАН-ын мөрийн хөтөлбөрт тусгасан нийгмийн бодлогын шинэчлэл, бүсчилсэн хөгжлийн бодлого, авлигагүй төр, шударга ёсыг бэхжүүлэх цахим засаглал болон эхлүүлсэн томоохон төсөл хөтөлбөрүүдийг үргэлжлүүлэхээр тусгажээ.
Харин АН- ын мөрийн хөтөлбөрт багтсан, хүний хөгжлийн болон хувийн өмчийн эрхийн хамгаалал, эдийн засгийн эрх чөлөөг баталгаажуулах зорилтуудыг тусгасан бол ХҮН намын зүгээс, Эрчим хүчний болон боловсролын салбарын реформ хийх, гадаад худалдаа хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэх зэрэг зорилтуудыг тусгасан гэв.