“Сэлбэ-Дунд голын үерийн хамгаалалтын барилга байгууламжийн угсралтын ажил”-ын гэрээг байгуулж, Сэлбэ голын голдирлыг өөрчлөн барьсан “S’Outlet” дэлгүүрийн буулгасан талбай орчимд үерийн түшиц хана барих ажлыг эхлүүлээд байгаа билээ.
Уг ажил өнөөдрийн байдлаар 50 хувьтай, газар шорооны ажлыг хийж буй талаар гүйцэтгэгч компанийн төлөөлөл хэллээ. Нийслэлийн Засаг даргын орлогч Н.Мандуул өнөөдөр далангийн ажилтай танилцаж, инженер техникийн ажилчидтай уулзлаа. Энэ үеэр ажил гүйцэтгэгч компанийн төлөөлөл "Бид ажлыг есдүгээр сард хүлээлгэн өгөх гэрээтэй. Гэхдээ энэ ондоо багтаан хүлээлгэж өгөхөөр ажиллаж байна. Газар шорооны ажил хийгдэж байна. Захиалсан хэвнүүд эхнээсээ ирсэн. Голдрилыг өөрчилж нарийсгасан гэж хүмүүс шүүмжилж байгаа. Гэхдээ бид далангийн ажил дууссаны дараа эргэн хэвэнд оруулна. Ингэж үлдээхгүй" гэсэн юм. Уг ажлын талаар Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар "Өнгөрсөн жил Улаанбаатар хотод томоохон хэмжээний үер болсон. Төрийн байгууллага, албан тушаалтны болгоомжгүй, хайхрамжгүй, санаатай үйлдлээс болж сүүлийн 20 орчим жилд голын сав дагуу зөвшөөрөлгүй хууль бус барилга барьж ирсний жишээ бол "S Outlet". Голыг боомилж, барилга байгууламж барьснаас шалтгаалж маш олон айл өрх, аж ахуйн нэгж хохирсон. Тиймээс нүүлгэн шилжүүлсэн. Одоо буурин дээр нь 1.5 орчим км урт үерийн далан барих зураг төсөл хийгээд, тендерийн сонгон шалгаруулалт явуулсан. Тендерт "Билгүүн Монгол" гэх компани шалгарсан" гэж байсан юм.
LIVE: