Л.Оюун-Эрдэнэ: Хүний эрхийг хангах хүрээнд эрх зүйн хувьд дүн шинжилгээ хийх үүргийг ХЗДХЯ-нд өглөө

Л.Оюун-Эрдэнэ: Хүний эрхийг хангах хүрээнд эрх зүйн хувьд дүн шинжилгээ хийх үүргийг ХЗДХЯ-нд өглөө

УИХ-д шинээр сонгогдсон гишүүд хүний эрх зөрчигдөж буй асуудал болоод Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон иргэний эрхийг хамгаалах чиглэлд дуугарах болсон нь олон хүний талархлыг хүлээгээд буй.

Тэгвэл энэ долоо хоногийн Лхагва гараг /2024.08.07/-т хуралдсан Засгийн газрын ээлжит хурлаар "Хүний эрхийг хангах хүрээнд эрх зүйн хувьд дүн шинжилгээ хийх" үүргийг Хууль зүй, дотоод хэргийн яаманд өгсөн байна. Энэ талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрийн facebook хуудастаа, "Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар Хүний эрхийг хангах хүрээнд эрх зүйн хувьд дүн шинжилгээ хийж асуудлыг цогцоор нь Засгийн газрын хуралдаанд танилцуулах үүргийг Хууль зүй, дотоод хэргийн сайдад өгөв. Мөн Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо" гэж мэдэгдсэн байна.