Перу Улсад хавсран суух Элчин сайд С.Золжаргал Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьжээ

Перу Улсад хавсран суух Элчин сайд С.Золжаргал Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьжээ

Монгол Улсаас Бүгд Найрамдах Перу Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Золжаргал тус улсын Ерөнхийлөгч Дина Булвартед энэ сарын 7-нд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.

Элчин сайд С.Золжаргал Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг Бүгд Найрамдах Перу Улсын Ерөнхийлөгч Дина Булвартед уламжилж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг боломжит бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө хүч чармайлт гарган ажиллахаа илэрхийллээ. Ерөнхийлөгч Дина Булварте Элчин сайд С.Золжаргалд ажлын өндөр амжилт хүсэж, хоёр улсын харилцааг өргөжүүлэх ажил үйлсэд бүхий л талын дэмжлэг үзүүлэхээ нотлов гэж Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.