АН-ын Хэрэг эрхлэх газрын ажилчдыг тоог 20 орчим болгон цөөлж, ЕНБД-ын үүрэг гүйцэтгэгчээр Н.Ганибалыг томилжээ

АН-ын Хэрэг эрхлэх газрын ажилчдыг тоог 20 орчим болгон цөөлж, ЕНБД-ын үүрэг гүйцэтгэгчээр Н.Ганибалыг томилжээ

УИХ-ын 2024 оны сонгуулийн үр дүнгээр парламентад АН 42 суудал авч, хамтарсан Засгийн газар орж ажиллахаар болсон. Сүүлийн 8 жилийн хугацаанд "лааз өшиглөсөн" гэгдэж буй АН-ын 200 гаруй гишүүд төрийн албанд ажиллахаар материалаа өгсөн гэх мэдээлэл ч гараад буй.

Тэгвэл бид энэ талаар АН-ын албаны эх сурвалжаас тодруулахад, "УИХ-ын гишүүнээр сонгогдоод буй хүмүүсийнхээ туслах, зөвлөхөөр АН-ын гишүүдээсээ томилж байна. Хэвлэлд гараад буй 200 гаруй хүн Засгийн газарт ажилд оръё гэж анкет өгсөн юм байхгүй" гэсэн хариултыг өгч байгаа юм. Харин АН-ын Хэрэг эрхлэх газар 40 гаруй хүний орон тоотой ажиллаж байсныг цөөлж, 20 орчим хүний бүрэлдэхүүнтэй болгон багасгаж байгаа аж. Харин өдгөө АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр УИХ-ын гишүүн асан Н.Ганибал томилогдоод байгаа ажээ.