УИХ-ын 2024 оны сонгуулийн 1 дүгээр тойрог буюу Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймагт АН-аас нэр дэвшигчид үнэмлэхүй ялалт байгуулж нийт есөн мандатын долоод нь ялалт байгуулсан. Тодруулбал, УИХ-ын 1 дүгээр тойрогт АН-аас нэр дэвшсэн О.Алтангэрэл, Г.Хосбаяр, Д.Цогтбаатар, С.Ганбаатар, Д.Ганбат, Д.Жаргалсайхан, П.Мөнхтулга нар парламентад сонгогдоод байгаа юм.
Тэгвэл УИХ-ын гишүүнээр сонгогдоод буй дээрх долоо эрхэм "Баярлалаа" хэмээн урлагийн тоглолтыг сонгогдсон тойргийнхоо иргэдэд зориулж хийж байгаа аж. Тухайлбал, өнөөдөр /2024.08.08/ Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын төвийн төв талбайд 19:00 цагаас "Баярлалаа" урлагийн тоглолтыг зохион байгуулж УИХ-ын 1 дүгээр тойргоос сонгогдсон О.Алтангэрэл, Г.Хосбаяр, Д.Цогтбаатар, С.Ганбаатар, Д.Ганбат, Д.Жаргалсайхан, П.Мөнхтулга нарын долоон гишүүн оролцохоор болжээ.