Засгийн газрын өчигдрийн /2024.08.07/ ээлжит хуралдаанаар Хамтарсан Засгийн газрын гэрээ, Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэлэлцэж, УИХ-д ирэх Даваа гарагт өргөн барихаар болсон билээ. Тэгвэл салбар бүрийг төлөөлж жагсаалтаар сонгогдсон УИХ-ын гишүүдэд өнөөдөр уг баримт бичгийг танилцуулж, санал солилцож байгаа аж.
