Улаанбаатар хотын авто замын ачааллыг бууруулахын тулд зарим эх сурвалжууд автомашины импортыг хязгаарлах асуудлыг хөндөх болсон. Тухайлбал, НИТХ-аар Улаанбаатар хотод олгох автомашины улсын дугаарыг 750 мянгыг олгох журмыг баталсан. Үүнийг зарим хүмүүс, "Иргэдийн хөдлөх хөрөнгө эзэмших эрх"-ийг зөрчсөн шийдвэр хэмээн мэдэгдэж буй.
Тэгвэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах асуудлаар Хотын дарга асан Э.Бат-Үүл, "Автомашин импортолж оруулж ирэхийг хориглох гэх мэт захиргаадалтын коммунист маягийн арга хэмжээ авалгүйгээр, гурваас зургаан сарын дотор түгжрэлийг шийдэх боломжтой. Түгжрэлийг эрчимтэй бууруулах мастер төлөвлөгөө байгаа. Х.Нямбаатар дарга үүнийгээ сайн уншиж танилцах хэрэгтэй" хэмээн өөрийн твиттер хуудастаа жиргэсэн байна. Гэтэл үүний хариуд Хотын дарга Х.Нямбаатар "Элбэгдорж дээр яг энэ сэдвээр ороод загнуулаад гарч байснаа мартсан уу" хэмээжээ.
Элбэгдорж дээр яг энэ сэдвээр ороод загнуулаад гарч байснаа мартсан уу.
— Х.Нямбаатар (@KhNyambaatar) August 7, 2024