Энэ жилийн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Увс аймгийн Ховд сумын харьяат дархан аварга Н.Батсуурь түрүүлсэн. Тэгвэл Н.Батсуурийн Дархан аварга цолны мялаалга наадам энэ сарын 15-нд Увс аймгийн Улаангом хотноо болох гэж байгаа аж. Энэхүү дархан аваргын цолны мялаалгын наадмыг Увс аймгийнхан “Бөхийн баяр” хэмээн нэрлэжээ. Энэхүү наадмаар улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан болохоос гадна өсвөр болон сумын цолтой 64 бөхийн барилдааныг зохион байгуулах аж.