ВИДЕО: Кубын домогт бөх М.Лопес 42 насандаа олимпын наадамд тав дахь удаагаа түрүүлж, зодог тайллаа

ВИДЕО: Кубын домогт бөх М.Лопес 42 насандаа олимпын наадамд тав дахь удаагаа түрүүлж, зодог тайллаа

Кубын төдийгүй дэлхийн шилдэг тамирчин Михайн Лопес 42 насандаа Олимпын наадамд тав дахь удаагаа түрүүлж, зодог тайлсан байна. Сонгомол бөхийн домогт тамирчин тэрбээр “Афин-2004” наадмаас эхлэн олимпын наадамд оролцсон юм. Ингэхдээ 2004 онд медаль хүртэж чадалгүй, тавдугаар байрт оров. Харин 2008 оноос эхлэн таван олимп дараалан ганцаарчилсан төрлөөр алтан медаль хүртсэн цор ганц тамирчин болж, түүхэнд нэрээ мөнхөлж байна. 

ВИДЕО: 

Тэрээр энэ удаагийн Парис 2024 зуны олимпын финалын барилдаанд Чилийн бөхийг 6:0-ээр ялсны дараа үзэгчдийн өмнө дэвжээн дээр зодог тайлж, хүндэтгэл үзүүлжээ. Тэр 196 см өндөр, 130 кг жинтэй. “Эррадурагийн үлэмж биетэн” хочтой Лопес түрүүлснийхээ дараа ярихдаа “Энэ медалийг би ч гэлтгүй дэлхий нийт, эх орон минь хүссэн. Олимпын наадмын манлайд хүрсэндээ баяртай байна. Энэ амжилт бол миний гэр бүл, хүн бүхний тусламжтай шаргуу хөдөлмөрлөсний шагнал. Энэ миний  амьдралын хамгийн том ялалт байлаа. Надаас зөвлөгөө авахаар ирдэг залуучуудад би маш их урам зориг өгдөг. Одоо би дэлхий нийтэд урам зориг өгмөөр байна. Би залуу үеэ бэлтгэмээр байна” гэжээ.