МУГТ Д.Отгонжаргал өчигдөр /2024.08.06/ олимпын хошой мөнгө, хүрэл медальт, дэлхийн хошой аварга Азербайжин улсын бөх Мария Стадниктай барилдаж ялснаар шөвгийн дөрөвт үлдсэн.
Харин медалийн эрхийн төлөөх барилдаандаа АНУ-ын тамирчин олимпын наадмын хүрэл медальт Хилдебрандт Сара Аннтай барилдаж 0:5 харьцаатайгаар ялагдал хүлээсэн юм. Улмаар тэрбээр хүрэл медалийн төлөө барилдахаар болсон бөгөөд уг барилдаан өнөөдөр шөнийн 00:15 цагт болно.