УИХ дахь АН-ын бүлгээс зохион байгуулсан "Шинэ эдийн засаг-Бизнесийн орчин" хэлэлцүүлгийн үеэр хөндөгдсөн асуудлуудын нэг нь компаниудын дансыг битүүмжилж буй асуудал байжээ. Иймд уг асуудалтай холбоотой асуулгыг УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл холбогдох газрууд руу хүргүүлсэн. Тэрээр энэ талаараа, "Асуулгын хариу ирсний дараа чуулган, байнгын хороогоор хэлэлцүүлнэ" гэжээ. Сонирхуулахад, 2019, 2020 онуудад 20,410 субьектын 4,7 их наяд төгрөгийн битүүмжлэл тавьж байсан тухай мэдээлэл байдаг аж.