Олимпын чөлөөт бөхийн тэмцээн 68 кг-ын барилдаанаар эхлээд байна. Тодруулбал, энэ жинд дэлхийн аваргын мөнгөн медальт Э.Дэлгэрмаа барилдсан бөгөөд эхний тойрогт Киргизстаны шилдэг бөх, Олимпын хүрэл медальт, дэлхийн аварга Мээрим Жуманазарод ялагдсан юм.
Харин тус барилдааны дараа Киргизстаны бөх Мээрим Жуманазаро Киргизийн бөх Оборудуду нарыг цувруулан ялсан тул манай тамчирин Э.Дэлгэрмаа өнөөдөр /2024.08.06/ дагах барилдаан хийхээр болоод байна. Тэгвэл эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой мөнгө, 2021 оны ДАШТ-ий хүрэл медальт, гавьяат тамирчин Д.Отгонжаргал өнөөдөр дэвжээнд гарна. Монголын гол найдваруудын нэг болсон тэрбээр эхлээд 2023 оны Европын аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт Италийн Эмануэла Лиуцитай барилдахаар сугалаа таарчээ.