Орхон аймгийн баяр наадам "Анхдагч, Илгээлтийн эздийн 50 жилийн ой", Хангайн бүсийн хурдан морьдын уралдаан нэртэйгээр энэ сарын 01-04 /2024.08.01-04/-ны өдрүүдэд болж өндөрлөсөн.
Тус ойн наадмын Их насны морьдын уралдаанд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын уугуул аймгийн Алдарт уяач Эрдэнэбилэгийн Бат-Эрдэнийн "Солонго" зээрд түрүү магнайд хурдалж, наадамчин олноо баясгасан юм. Тэгвэл Э.Бат-Эрдэнэ нь тус хурдан морийг Орхон аймгийн баяр наадмын өмнөхөн 250 сая төгрөгөөр хуралдан авсан байжээ.
Тодруулбал, хурдан морь сонирхогч Э.Бат-Эрдэнэ нийслэлийн Алдарт уяач Г.Оюунболдоос Улсын баяр наадмын дараахан "Солонго" зээрдийн үнийг буулгаж, 250 сая төгрөгөөр хуралдан авсан аж.
Учир нь энэ жилийн Орхон аймгийн баяр наадмын түрүү "Солонго" зээрд морь хязаалан насандаа Өвөрхангай аймгийн наадамд айрагдаж, соёолондоо Архангай аймаг байгуулагдсаны түүхт 100 жилийн ой хангайн бүсийн уралдаанд түрүүлж байсан тул уяачид "зээрд морь 700 сая төгрөгөөр үнэлэгдэх хурдан адуу" хэмээж байсан аж.
Гэсэн ч энэ жилийн Улсын их баяр наадмаар сэрвээний өндрөөр хасагдсан тул үнэ нь ийнхүү үнэ нь буурч 250 сая төгрөгөөр Э.Бат-Эрдэнэд зарагдсан гэдгийг морь сонирхогчид хэлж байна. "Солонго" зээрдийн угшил гэвэл н.Амгалангийн унаган адуу бөгөөд дааганд нь Г.Оюунболд авч байжээ. "Солонго" зээрд морины эцэг нь нийслэлийн Алдарт уяач Г.Оюунболдын Барс дуудлагатай Англи хүрэн азарга бол эх нь Сүхбаатар аймгийн Баяндэлгэрийн бөгтөр хүрэн гүү байдаг аж.