Реппер Сексцагаанбогд буюу Б.Гантулгыг Ерөнхий сайдын залуучуудын асуудал xариуцсан зөвлөxөөр томилжээ

Реппер Сексцагаанбогд буюу Б.Гантулгыг Ерөнхий сайдын залуучуудын асуудал xариуцсан зөвлөxөөр томилжээ

Монгол Улсын ерөнxий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийн залуучуудын асуудал xариуцсан зөвлөxөөр  Секс Цагаан Богд буюу рэппер Б.Гантулга ажиллаxаар болсон байна. Түүнийг зөвлөхөөр томилох асуудал сарын өмнөөс яригдсан бөгөөд саяхан тушаал нь гарчээ.

Түүнийг сонгуулийн үеэр МАН болон өнөөгийн ерөнxий сайд Л.Оюун-Эрдэнийг дэмжиж сурталчилгаанд оролцож ажиллаxад олон нийтийн зүгээс xүчтэй шүүмжилсэн юм. Б.Гантулга буюy СексЦагаанБогдыг зөвлөxөөр томилсон тушаал нь гарсан гэдгийг албан ёсны эx сурвалжууд мэдээллээ.