АПУ компанийн барилдаанд Улсын харцага Б.Цэдэнсодном түрүүлж, Монгол Улсын заан Б.Бат-Өлзий үзүүрлэлээ

АПУ компанийн барилдаанд Улсын харцага Б.Цэдэнсодном түрүүлж, Монгол Улсын заан Б.Бат-Өлзий үзүүрлэлээ

АПУ компанийн "Centennial Celebration" түүхт 100 жилийн ойн баярын Хүчит 64 бөхийн барилдаан, Үндэсний сур харваа, Шагайн харвааны төрлүүд амжилттай зохион байгуулагдлаа.

 Их шөвөгт Монгол Улсын аварга О.Хангай, Монгол Улсын арслан Б.Орхонбаяр нар үлдсэн бол дунд шөвөгт Монгол Улсын аварга П.Бүрэнтөгс, Улсын харцага Х.Гантулга, Улсын харцага Э.Ууганбаяр, Улсын харцага Г.Бадрах нар тус тус шалгарлаа. Түрүүлсэн бөх 15 сая төгрөг, үзүүрлэсэн бөх 10 сая, их шөвөгт үлдсэн бөхчүүд таван сая төгрөгийн шагнал гардсан байна. Харин дотоод ажилтнуудын дунд зохион байгуулагдсан хүчит бөхийн барилдаанд АПУ Дэйри Монгол сүүний үйлдвэрийн ажилтан Н.Цолмон түрүүлэв. 

Дотоод ажилтнуудын дунд зохион байгуулагдсан Үндэсний сур харваанд АПУ компанийн худалдааны төлөөлөгч Г.Түвшинтөгс, нээлттэй зохион байгуулагдсан Үндэсний сур харваанд Монгол Улсын онч харваач Б.Лхагвадорж нар тус тус түрүүлжээ.

Дотоод ажилтнуудын дунд зохион байгуулагдсан Шагайн харвааны багийн төрөлд Үйлдвэрлэл, үйл ажиллагааны алба, аймгийн гоц мэргэн Б.Бат-Орших ахлагчтай баг түрүүлсэн бол дотоод ажилтнуудын дунд зохион байгуулагдсан Хувийн цуваа харваанд Зүүнхараа дахь үйлдвэрийн Ашиглалтын албаны засварчин М.Жамьяан түрүүлсэн байна.