АН-ын бүлгийн гишүүдэд "Хамтарсан Засгийн газрын гэрээний төсөл"-ийг танилцуулалгүй хуралдсан нь эсэргүүцэлтэй тулгарчээ

АН-ын бүлгийн гишүүдэд "Хамтарсан Засгийн газрын гэрээний төсөл"-ийг танилцуулалгүй хуралдсан нь эсэргүүцэлтэй тулгарчээ

УИХ-ын 2024 оны сонгуулиар парламентад 68 суудал авсан МАН,  42 суудалтай АН, найман гишүүнтэй ХҮН нам Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлж буй хамтарсан Засгийн газрыг бүрдүүлж буй. 

Хоёр долоо хоногийн өмнө хуралдсан Засгийн газрын ээлжит хурлаар "Үндсэн чиг үүрэг"-ээ тогтож, баталсан бол, өдгөө агентлаг, улс хороод, төрийн өмчит компаниудын хамаарах яамдыг тогтож, энэ сарын 10 /2024.08.10/-ны өдөр гэхэд бүх томилгоо тодорхой болно гэх мэдээлэл ч бий. Тэгвэл өнгөрөгч баасан гараг /2024.08.02/-т УИХ дахь АН-ын бүлэг хуралдаж, "Хамтарсан Засгийн газрыг гэрээ"-г хэлэлцсэн байна.

Гэтэл тус хуралд "Хамтарсан Засгийн газрыг гэрээ"-ний төслийг АН-ын бүлгийн гишүүдэд огт танилцуулж, төслийн эхийг тараахгүй хуралдсан нь зарим гишүүдийн эсэргүүцэлтэй тулгарсан байна. 

Мөн тус хуралд УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл оролцоогүйн зэрэгцээ хамтарсан Засгийн газарт ажиллаж буй нэг ч сайд байлцаагүй байна.