Олимпын наадмын мөнгөн медальт Б.Баасанхүү тэргүүтэй жүдочид эх орондоо ирлээ

Олимпын наадмын мөнгөн медальт Б.Баасанхүү тэргүүтэй жүдочид эх орондоо ирлээ

"Парис 2024" зуны XXXIII олимп үргэлжилж байна. Олимпын наадмын жүдо бөхийн төрөлд таван тивийн 378 тамирчид өрсөлдсөн. Манай жүдочдоос нэг тамирчин мөнгө, гурван тамирчин шагналт долоодугаар байр эзэлж 122 улсаас 16 дугаар байрт эрэмбэлэгдсэн юм.

Улмаар олимпын мөнгөн медальт Б.Баасанхүү тэргүүтэй жүдочид өнөөдөр өглөө 05:00 цагт эх орондоо ирлээ. Энэ үеэр олимпын мөнгөн медальт Б.Баасанхүү, "Мөнгөн медаль авсандаа үнэхээр их баяртай байгаа. Хамгийн хүчтэй өрсөлдөгч бол мэдээж Японы тамирчин байсан. Финалын барилдаанд бэлдсэн зүйлээ 100 хувь гаргаж чадаагүй. Гэхдээ олимпын мөнгөн медальдаа маш их баярлалаа. Ойрын хугацаанд төлөвлөсөн тэмцээн одоогоор байхгүй" гэлээ.