Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгч Виола Амхердийн Монголд хийсэн анхны айлчлал дуусаж, нутаг буцлаа

Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгч Виола Амхердийн Монголд хийсэн анхны айлчлал дуусаж, нутаг буцлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгч Виола Амхерд 2024 оны наймдугаар 02-04-ний өдрүүдэд анх удаа төрийн айлчлал хийлээ.

Талууд дипломат харилцаа тогтоосноос хойш 60 жилийн хамтын ажиллагааны ололт, амжилтаа бататгаж, цаашид харилцан сонирхсон бүхий л салбарт идэвхтэй ажиллахын төлөө байгаагаа нотоллоо. Уулзалтын үеэр олон улс, бүс нутгийн түвшинд хоёр талаас дэвшүүлсэн санал, санаачилгуудыг хамтран хэрэгжүүлэх, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, байгаль орчны доройтол зэрэг дэлхий нийтэд тулгамдаж буй сорилтуудыг шийдвэрлэхэд чиглэсэн олон улсын хамтын нийгэмлэгийн хүч чармайлтад хувь нэмрээ оруулах талаар ярилцсан юм.