“Парис 2024” олимпын наадмын жүдо бөхийн тэмцээн өчигдөр /2024.08.04/ өндөрлөж, Монголын шигшээ багийн тамирчид эх орон руугаа буцлаа.
Энэ жилийн олимпын наадамд 206 орны 10.500 тамирчин хурд, хүчээ сорьж байгаа бол манай улсаас спортын есөн төрөлд 32 тамирчин оролцож буй. Үүнээс 10 нь жүдо бөхийн төрөлд өрсөлдөж, Б.Баасанхүү маань мөнгөн медаль хүртсэн. Мөн Л.Энхрийлэн, Б.Эрдэнэбаяр, Ё.Басхүү нар тус тус долдугаар байранд шалгараад буй. Түүнчлэн холимог багийн барилдаан өчигдөр болж манай жүдочид Израилын хүчихэг шигшээ багтай учраа таарч, 4:3 харьцаатайгаар ялагдал хүлээсэн. Харин тэд өнөөдөр өглөө эх орныхоо зүг хөлгийн жолоо залсан талаар Монголын спортын сэтгүүлчдийн нэгдсэн холбооноос мэдээллээ.