Камала Харрис албан ёсоор АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр боллоо

Камала Харрис албан ёсоор АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр боллоо

АНУ-ын дэд ерөнхийлөгч Камала Харрис намын төлөөлөгчдийн санал хураалтаар Ардчилсан намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр боллоо.

Хэрэв арваннэгдүгээр сард Бүгд найрамдах намаас нэр дэвшсэн Дональд Трампыг ялбал Америкийн анхны эмэгтэй ерөнхийлөгч болох юм. Намын 2350 төлөөлөгч Харрист санал өгсөн байна. Харрис албан ёсоор нэр дэвших болсноо мэдээд “Бид Америкийг аварч чадна гэдэгтээ итгэлтэй байна. Бидний туулах зам урт, бэрхшээлтэй ч гэсэн итгэл үнэмшилдээ үнэнч байснаар ялалт байгуулна” гэжээ. Ирэх арваннэгдүгээр сарын сонгуульд Ардчилсан намын 3923 төлөөлөгч буюу 99 хувь нь мөн адил Харрист санал өгнө гэдгээ амалсан аж.

Өдгөө 59 настай Харрис Калифорниа мужийн Окланд хотод төрсөн бөгөөд  200 орчим жилийн түүхэнд баруун мужаас гаралтай анхны Ардчилсан намаас нэр дэвшсэн хүн юм.