ФОТО: Олимпын дөрвөн удаагийн аварга болсон анхны тамирчин Тедди Ринер "Тамгагүй төр" жүжгийг үзэж, уран бүтээлчидтэй уулзаж байв

ФОТО: Олимпын дөрвөн удаагийн аварга болсон анхны тамирчин Тедди Ринер "Тамгагүй төр" жүжгийг үзэж, уран бүтээлчидтэй уулзаж байв

Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн +100 кг-ийн төрөлд олимпын дөрвөн удаагийн аварга болсон анхны тамирчин Францын алдарт бөх Тедди Ринер болоод байна.

Тодруулбал, "Teddy bear" хочоороо алдаршсан 2 метр гаруй өндөртэй франц эр "Лондон -2012", "Рио-2016", "Парис-2024" олимпын +100 кг-ийн жинд аваргалж, "Токио-2020" олимпын багийн төрөлд алтан медаль зүүсэн тул дөрвөн удаагийн аварга болсон анхны тамирчин болоод байгаа юм. 

Тедди Ринер 2022 оны тавдугаар сар /2022.04/-д манай улсад зочилж, "Тамгагүй төр" жүжгийг үзэж, мөн тус жүжгийн уран бүтээлчидтэй уулзаж байжээ.

Сонирхуулахад, Монгол Хаан жүжиг ирэх аравдугаар сарын 17-ноос арваннэгдүгээр сарын 3 /2024.10.17-11.03/-ны өдрийг хүртэл гурван долоо хоногийн туршид Сингапурын алдарт Marina Bay Sands-н Sands Театрт Азийн нээлтээ хийхээр болоод буй. Иймд Сингапурын хэвлэл мэдээллийнхэнд зориулан жүжгийн багийнхан наймдугаар сарын 18 /2024.08.18/-аас эхлэн Монголдоо Улсын Драмын Эрдмийн Театрт өнгөрсөн оны 11 сард Лондон хотын West End-ийн алдарт Колизеум театрт тавьсан шинэчилсэн хувилбараа богино хугацаагаар дахин тоглохоор болоод байгаа билээ. 

2022 онд УДЭТ

2022 онд УДЭТ

2022 онд УДЭТ

2022 онд УДЭТ

2022 онд УДЭТ

2022 онд УДЭТ

2022 онд УДЭТ

2022 онд УДЭТ

2022 онд УДЭТ

2022 онд УДЭТ

2022 онд УДЭТ