Жүдо бөхийн эмэгтэйчүүдийн +78 кг-ын жинд ОУХМ А.Адъясүрэн Казахстаны тамирчин Камила Берликаштай барилдаж, ялалт байгуулснаар Шөвгийн 16-д шалгараад байгаа билээ.
Тэгвэл Жүдо бөхийн эмэгтэйчүүдийн +78 кг-ын Шөвгийн 16-д манай тамирчин ОУХМ А.Адъясүрэн Туркийн тамирчин Оздемир Кайратай барилдана. Оздемир Кайра нь З6 настай, Дэлхийн аваргын мөнгө, хүрэл медаль, Гранд сламын алт, мөнгө, хүрэл медальтай тамирчин юм.