“Парис 2024” зуны XXXIII Олимпын наадмын буудлагийн 50 метрийн урт буун дасгалын финалын шатанд ОУХМ О.Есүгэн өрсөлдөж, 407.6 оноогоор 7-р байрт шалгаран Монголын буудлагын спортын түүхэн амжилт үзүүллээ.
Эмэгтэйчүүдийн урт бууны гурван байдлаас буудах 50 метрийн дасгалд манай тамирчин О.Есүгэн 407.6 оноогоор 7-р байрт шалгарлаа. Урт бууны төрөлд 12 жилийн дараа Монгол тамирчин шигшээд шалгарч өрсөлдөж байгаа юм.
Түүнчлэн өнөөдөр манай гурван тамирчин Олимпод өрсөлдөж буй. Улмаар удахгүй буюу Улаанбаатарын цагаар 16:00 цагаас ЖҮДО: Эмэгтэйчүүдийн +78 кг-ийн жинд Азийн наадмын хүрэл, Ази тивийн мөнгөн медальт, ОУХМ А.Адьяасүрэн Казахстан улсын бөх Камила Берликаштай! Ялбал дэлхийн аваргын мөнгөн медальт Турк улсын тамирчин Кайра Оздемир түүнийг хүлээж байгаа аж.