П.Орхоноос допинг илэрсэн тул БНСУ-ын тамирчин И Хан Битийг олимпод оролцуулахаар болсон гэж "Yonhab news" мэдээлжээ

П.Орхоноос допинг илэрсэн тул БНСУ-ын тамирчин И Хан Битийг олимпод оролцуулахаар болсон гэж "Yonhab news" мэдээлжээ

"Парис 2024" олимпын наадмын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 62 кг-ийн жинд МУГТ П.Орхон оролцохоор эрхээ аваад байгаа билээ. 

Гэтэл "Парис 2024" олимпын эрх олгох тэмцээнд эмэгтэйчүүдийн 62 кг-д П.Орхонд ялагдсан БНСУ-ын тамирчин И Хан Бит Францыг зорихоор болсон гэж БНСУ-ын хэвлэл болох "Yonhab news" өчигдөр мэдээлжээ. Учир нь Монголын тамирчин П.Орхон допинг хэрэглэсэн үедээ баригдсан тул дараагийн чансааны тоглогч Ли Хан Битэд боломж олгосон гэж мэдээлсэн байна. 

Энэ талаар тус агентлагийн сэтгүүлчид Солонгосын тамирчин бүсгүйгээс тодруулахад, "Өчигдөр өдрийн хоолны цагаар олимпод оролцох болсноо мэдлээ. Маш их баярлаж байна. Маргааш Парис руу ниснэ" гэж ярьжээ.  Сонирхуулахад, И Хан Бит өнгөрсөн дөрөвдүгээр сард Киргизийн Бишкек хотноо болсон олимпын эрх олгох тэмцээнд манай тамирчин П.Орхонд 0:4-өөр ялагдсан билээ. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.

Эх сурвалж: Yonhab news